“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оны эхний дөрвөн сард 2 сая ам.долларын нэмэлт орлоготой ажиллажээ

Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, цех, хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үйлдвэрлэлийн хэлтсээс баялаг бүтээгч уурхайчдын ажлын гол үзүүлэлтийг дүгнэхэд, оны эхнээс 199 мянган тонн хүдэр төлөвлөгөөнөөс илүү боловсруулж, төлөвлөгөөт үзүүлэлтээ 101-121 хувиар давуулан биелүүлснийг танилцуулсан. Мөн оны эхний 4 сарын байдлаар Эрдэнэт үйлдвэр нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2 сая ам.долларын нэмэлт орлоготой ажиллажээ.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлаас үүдэн дэлхийн зах зээл дээрх бүтээгдэхүүний үнэ савлагаатай байгаа энэ үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ амжилттай биелүүлсэн уурхайчдадаа Ерөнхий захирал Х.Бадамсүрэн баяр хүргэж, урмын үгсээ илгээлээ. Тэрээр энэ онд нийгмийн чиглэлийн төслүүдийг дуусгахад анхаарч ажиллах хэрэгтэйг холбогдох бүтцийн нэгжид үүрэг болгосон юм.

Эх сурвалж: http://www.erdenettoday.mn/

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button